[Unicode]  Unicode гэж юу вэ? Home | Site Map | Search
 

Unicode гэж юу вэ?

Платформ (систем),
програм,
хэл үл хамааран
Unicode үсэгт тус бүрт цор ганц тоот оноож кодчилно.

Зарчмын хувьд компьютер нь зөвхөн тоонууд дээр ажилладаг. Үсэгтүүд болон бусад тэмдэгтүүдэд тус бүрт оноогдсон тоо өгч хадгална. Unicode-оос өмнө тэдгээр тоонуудыг оноодог олон зуун кодлох систем байсан. Ямарч систем хангалттай тэмдэгтүүд агуулж чадахгүй байв, жишээ нь: Европийн Холбоонд өөрийн хэлүүдэд зориулсан хэд хэдэн кодлох систем шаардлагатай байлаа. Англи хэл мэт дан ганц хэлэнд хүртэл үсэгтүүд, тэмдэгтүүд болон элбэг хэрэглэгдэх техникийн тэмдэглэгээнүүдэд нэг ширхэг систем хангалтгүй байв.

Тэдгээр кодлох системүүд нэг нэгэнтэйгээ зөрөлдөх, давхцах тохиолдлууд ч гарна. Энэ нь хоёр өөр систем хоёр өөр тэмдэгт дээр нэг тоот хэрэглэх, эсвэл нэг тэмдэгт дээр хоёр өөр тоот хэрэглэх тохиолдолууд юм. Ямарваа нэгэн компьютер (ялангуяа сервер) маш олон тооны кодлох систем дэмжих хэрэгтэй болох ба тийм байлаа ч өгөгдөл өөр кодлох систем эсвэл платформруу дамжуулагдах тоолонд өгөгдөл алдагдах буюу гажна.

Unicode энэ бүхнийг өөрчилж байна!

Платформ (систем), програм, хэл үл хамааран Unicode үсэгт тус бүрт цор ганц тоот оноож кодчилно. Unicode Стандартыг Apple, HP, IBM, JustSystems, Microsoft, Oracle, SAP, Sun, Sybase, Unisys гэх мэт маш олон тэргүүлэгч компаниуд хэрэглэж эхлээд байна. XML, Java, ECMAScript (JavaScript), LDAP, CORBA 3.0, WML гэх мэт орчин үеийн стандартууд Unicode-ийг шаардлага болгох ба Unicode нь ISO/IEC 10646 стандартыг хэрэглэх албан ёсны арга зам юм. Олон тооны үйлдлийн системүүд, орчин үеийн вэб харуулагч програмууд болон төдий олон бусад бүтээгдэхүүнүүд Unicode-ыг дэмжинэ. Unicode Стандартын тархац болон хэрэгсүүрүүдийн дэмжиж буй нь сүүлийн үед дэлхийн технологийн ертөнцөд тренд болоод байна.

Unicode-ыг хэрэглэгч-серверийн буюу олон-давхаргат хэрэглээний програмуудад мөн вэб сайтуудад хэрэглэснээр үсэгтүүдийн хэвшүүлэлтийн хувьд маш их хэмнэлт хийх болно. Unicode нь цор ганц програм хангамжийн бүтээгдэхүүн буюу вэб сайтыг дахин инженерчлэлийн шаардлагагүйгээр нэгээс олон платформууд, хэлүүд болон улсуудын хэрэглэгдэхүүн болгох боломж олгоно. Өгөгдлүүд нь ямарваа нэгэн гажилтгүйгээр өөр өөр системүүдийн хооронд чөлөөтэй дамжуулагдаж болно.

Unicode Консорциумын тухай

Unicode Консорциум нь орчин үеийн програм хангамж болон стандартууд дээрх текстийн харагдалтыг зохицуулдаг Unicode Стандартыг хөгжүүлэх, өргөжүүлэх, дэлгэрүүлэх зорилготой ашгийн бус байгууллага юм. Консорциумын гишүүнчлэл нь компьтер, мэдээлэлийн салбарын олон олон компаниуд болон корпорациудаас бүрдэх өргөн цар хүрээтэй. Консорциум нь дан ганц гишүүнчлэлийн дэмжлэгээр санхүүжнэ. Unicode Консорциумын гишүүнчлэл нь Unicode Стандартыг дэмжиж буй болон өргөжилт болон хэрэглээнд туслах хүсэлтэй дэлхийн хаанаас ч хэнд ч нээлттэй.

Илүү их мэдээлэл авахын тулд, Түлхүүр Үгүүд, Техник Мэдээлэл болон Хэрэгцээтэй Мэдээллүүд хэсгүүдийг үзнэ үү!

translation by Dagvadorj Galbadrakh